Amazon S3 нь хэрэглээ болон хамгаалалтын олон төрлийн маш сайн сануулга анхааруулгатай байдаг. RackCorp нь эдгээр нөхцлүүдийг багтаасан үйлдлийн болон тооцооны загвараа хялбаршуулан сайжруулж S3 storage-г бий болгосон. RackCorp-ийн S3 storage-г бусад программуудтай нийцтэй ажиллаж болохоор дизайнтай зохион бүтээж, API-г өөрийн бүсүүдэд байршуулан олон улсын хэмжээнд ашиглах боломжтой болгосон. RackCorp-ийн S3 storage нь одоо байгаа бусад бүх төрлийн S3 програм хангамжийн програмууд болон API-уудтай ямарч төвөггүй ажиллахаар бүтээгдсэн. Энэ нь RackCorp-ийн таны S3 storage хүртээмж өндөртэй, хамгаалалт сайтай бөгөөд аудитын болон эрх зүйн шаардлагыг бүрэн хангаж чадна гэсэн үг юм. Мөн та ямар нэгэн гэнэтийн төлбөр тооцооны асуудал хүлээн авахгүй юм!
RACKCORP
24 Points of Presence
AWS
Хязгаарлагдмал бүсүүдэд
Дэлхий даяар ашиглах боломж
Хандалтыг Xянах
Хувилбар
AХэрэглэгч-Xяналттай Шифрлэлтийн Түлхүүрүүд
Хурд байршуулах
API
Техникийн тусламж үйлчилгээ
$$$$$Үнэ
?Backups
Манай S3 шийдэл нь өөрсдийн техник хангамж, програм хангамжийн дэд бүтэц, олон сүлжээний харилцан холболтыг ашиглан бүтээгдсэн ба салбартаа нэр хүндтэй стандарт брэнд бүтээгдэхүүн бөгөөд олон улс оронд, олон бүс газарт байрладаг хадгалах хөдөлгүүрээр дэмжигддэг

Үйл ажиллагааны тухай ойлголт

  • 1.
    Эцсийн хэрэглэгчид манай үүлэн сүлжээний бусад RackCorp хадгалах цэгүүдтэй нийлдэг төгсгөлийн цэг буюу end-point рүү файл бичих/унших боломжтой.
  • 2.
    Толин тусгал бүхий файлын серверүүд нь backup буюу нөөцлөлт хийж хадгалалтад шилжүүлэх урт хугацааны үйлдлийн эхлэл болдог

    Хэрэглэгчийн файлын эрэлт хэрэгцээ нь өгөгдөл хадгалах журамд үндэслэсэн файлууд байгаа эсэхийг тодорхойлдог

    Түгээмэл нийтлэг файлууд халуун санах ойд (орон нутагт буюу дотооддын хурдан хадгалах диск), хандалт багатай файлуудыг дулаан хадгалах (алсын зайны стандарт диск) руу шахдаг бөгөөд "жилийн өмнө хандсан" өгөгдөл гэх мэт ховор ханддаг файлуудыг хүйтэн санах ойд (алсын диск эсвэл соронзон хальс) архивлах боломжтой

    Энэ олон шаталсан хадгалах загвар нь илүү зардлыг багасган оновчтой шийдэл болдог ба хамгаалалтыг баталгаажуулдаг. Хэрэглэгчид БҮХ файлыг бүрэн харах боломжтой. Хадгалах систем нь хүссэн файлуудыг алсаас нь автоматаар татаж авдаг
  • 3.
    -Манай хадгалах газрууд нь байгалийн гамшиг, улс төрийн тогтворгүй байдлаас хамгаалах зорилгоор улс орон даяар тархан байрладаг. Байрлал тус бүр дээр болон бүх газруудыг сүлжээ гэж үзвэл хадгалах систем нь цогцоороо олон түвшний хадгалах ажиллагааг бий болгодог

    Өгөгдлийн олон хуулбарыг олон сонголтод байрлал дээр олон сонголтод диск дээр олон төрлийн систем ашиглан хадгалдаг. Эдгээр бүх бүрэлдэхүүн хэсгүүд нь янз бүрийн тохиолдолд ажиллаж болох бөгөөд тодорхой систем эсвэл аль нэг байрлал унтарсан ажиллахгүй тохиолдолд ч бүх мэдээлэлдээ хандах, хэвийн ажиллах боломжоор хангадаг.
  • 4.
    Техникийн хувьд бусад газарзүйн байрлалууд болон нэгдсэн хадгалах сүлжээний нэг хэсэгтэй төстэй боловч энэ байрлал нь байгалийн гамшиг, улс төрийн тогтворгүй байдал зэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор тухайн бүс нутгаас гадна байршуулдаг. Бид дэлхийн бүх тивийн бүх улс оронд гамшгийн үед сэргээн босгох /хүйтэн нөөцлөх буюу cold backup бүсүүдийг санал болгож чадна
Хоёр шатлалт загвараар дамжуулан хэрэглэгч өгөгдөл хадгалахын тулд сар бүр хураамж төлж, дараа нь тухайн өгөгдлийг үйлчлүүлэгчээр дамжуулан эсвэл вэб үйлчилгээгээр дамжуулан татаж авах үед л төлбөр төлдөг. Хувь хүний файл хайх эсвэл GET/PUT хийхэд ямар ч төлбөр төлөхгүй.
Жишээ (Австрали доллар)
Хадгалалтын Tөлбөр
AUD $ 0.07
Hэг гига байт Сар тутамд *
12 сарын турш 5 GB хадгалалт
12 сарын турш 20 GB татаж авах
Хадгалалт: A$ 4.20
Татаж авах: A$ 3.00
1 жилд нийт: A$ 7.20
Tатаж авах Төлбөр
AUD $ 0.15 Hэг гига байт *
12 сарын турш 1 TB хадгалалт
12 сарын турш 1 TB татаж авах
Хадгалалт: A$ 840
Татаж авах: A$ 150
1 жилд нийт: A$ 990
*Жишээ загвараар үнийн дүнг харуулав. Энэхүү жишээ нь зөвхөн гарын авлагад зориулагдсан. Байршуулалт үнэгүй. 12 сарын хугацаанд 20GB ба 1TB гэсэн нь зөвхөн жишээ юм. Татаж авалтыг 1 сараас дээш хугацаагаар эсвэл 12 сараас дээш тэгш/тэгш бус байдлаар хэрэглэсэн эсэхээс үл хамааран зөвхөн хэрэглэснээрээ төлбөр тооцогддог.